Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313,400 төгрөг болж нэмэгджээ

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313,400 төгрөг болж нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

Тодруулбал, хүн амын амьжиргааны доод түвшнийг бүсээр авч үзвэл:

  • Баруун бүсэд 274,400 төгрөг
  • Хангайн бүсэд 282,500 төгрөг
  • Төвийн бүсэд 272,300 төгрөг
  • Зүүн бүсэд 271,800 төгрөг
  • Улаанбаатарт 313,400 төгрөг болсон байна.

2022 онд Улаанбаатарт амьжиргааны доод түвшин 277,800, баруун бүсэд 238,800, хангайн бүсэд 240,400, төвийнхөд 239,200, зүүн бүсэд 236,400 төгрөг байсан юм.