“IHC” койны хохирогч: Койн анх гарахад яагаад анхааруулаагүй юм бэ. О.Мөнхжингийн сторид найдаж 142 сая төгрөгөө алдчихлаа

“IHC” койны хохирогч: Койн анх гарахад яагаад анхааруулаагүй юм бэ. О.Мөнхжингийн сторид найдаж 142 сая төгрөгөө алдчихлаа

"IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулсан иргэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар хохирогч иргэн,Койн анх гарахад Санхүүгийн зохицуулах хороо, цагдаагийн байгууллага ард иргэдэд дуу хоолой болж анхааруулаагүй юм бэ, гэдгийг хүргэх гэж өнөөдөр энд ирсэн. Би анх 6 төрөг 80 мөнгө, хамгийн өндөр дүн дээр авсан. Тухайн үед үнэ нь буураад 5 төгрөг болоход “шал үнэ энэ шүү” гэх сториг үзээд мөнгөтэй байсан учир аваад л байсан. Доошоо унах үед нь О.Мөнхжингийн сторид найдаад аваад байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 142 сая төгрөгөө 2 сая болгочихсон сууж байна. Цагдаагийн байгууллага болон СЗХ мэдээлэл хийж ард иргэдэд яагаад койны талаар анхааруулдаггүй юм бэ. Намайг хэн нэгэн ав гэж хүчлээгүй. Гэхдээ энэ 140 сая төгрөг бол миний хувьд насаараа хураасан мөнгө хашаа, байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Над шиг хохирсон ах дүү, хамаатан садан, танил хүмүүс олон байна. Цагдаагийн байгууллагад хандаж хэлмээр байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа биржүүдэд хяналт тавиад шалгаад өгөөч гэж хүсэж байна” гэлээ.

М.Ариунаа

ВИДЕО:




Өнөөдөр хонь өдөр

8 минутын өмнө