Ирэх гуравдугаар сард нийслэлийн хэмжээнд нөөцийн мах борлуулж эхэлнэ

Ирэх гуравдугаар сард нийслэлийн хэмжээнд нөөцийн мах борлуулж эхэлнэ

Ирэх гуравдугаар сард нийслэлийн хэмжээнд нөөцийн мах борлуулж эхэлнэ. Энэ хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлсөн байна.

Мөн 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан юм. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүссэн. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч зохион байгуулалт хийж буй талаар Нийслэлээс мэдээлэв.