Өвөлжилт хүндэрсний улмаас зарим айл өрхүүд цасанд боогдож өвс, тэжээлээ тээвэрлэх боломжгүй болжээ

Өвөлжилт хүндэрсний улмаас зарим айл өрхүүд цасанд боогдож өвс, тэжээлээ тээвэрлэх боломжгүй болжээ

Ховд аймгийн Булган суманд олон жилийн дунджаас их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрсний улмаас зарим айл өрхүүд цасанд боогдож өвс, тэжээлээ тээвэрлэх боломжгүй болжээ.

Иймд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбараас ахлах ахлагч С.Галбадрахаар ахлуулсан 7 цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр 1-р сарын 27-30-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган сумын Баянгол, Байтаг багийн хоёр чиглэлд 11 малчин айл өрхөд 1.5 тонн тэжээл, 150 боодол өвс хүргэж, цасанд боогдсон хоёр айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 190 км газар зам гаргаж малчдыг чөлөөтэй зорчих боломжоор хангасан байна.

Уг ажилд оролцсон бие бүрэлдэхүүнд орон нутгийн удирдлага, малчдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлсээр байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө