СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гал гарч 50 настай нэг иргэн УГААРТАЖ нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гал гарч 50 настай нэг иргэн УГААРТАЖ нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй “О” гэгч угаартан нас барж, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэн, гал гарсан шалтгааныг тогтоохоор тус цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө