“Өнөөдөр зорчигчтой автобус шатсан нь мотор хэт халсантай холбоотой. Өндөр насжилттай автобус байсан”

“Өнөөдөр зорчигчтой автобус шатсан нь мотор хэт халсантай холбоотой. Өндөр насжилттай автобус байсан”

Нисэх, яармаг чиглэлийн автобус зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцох үедээ шатсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Өнөөдөр /2023.02.02/ өглөө 06:00 цагийн үед яармагийн 2 дугаар буудал дээр 54 дугаартай Баянхошуу-Яармаг чиглэлийн автобус шатжээ.

Тэгвэл энэ талаар холбогдох албанаас,  “Уг автобус насжилт өндөртэй. 2009 онд үйлдвэрлэсэн. "Эрдэм Транс" компанийн автобус. Мотор хэт халснаас шатсан байх магадлалтай гэж үзэж байна. Энэ мэт хуучин автобуснуудыг актлагдах ёстой ч нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байгаа тул нэгэн зэрэг хэрэглээнээс хасах боломжгүй. Ашиглалтаас гаргачихвал ачааллаа дийлэхгүй. Тиймээс хот богино хугацаанд 1000 автобус авах шаардлага үүсэж байгаа” гэлээ.