Өчигдөр /2023.02.02/ “IHC” койны хохирогчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, ЦЕГ, СЗХ-ноос койн зарцуулалт цагаан цаасан дээр бичигдсэн дагуу явж байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн билээ. Улмаар өнгөрсөн шөнө О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сүүлийн 24 цагийн байдлаар 0.21400 мөнгө байсан IHC койн 0.20247 хүртэл буурсан байна. Үүний уналттай холбоотойгоор койноо арилжаалах иргэд нэмэгдээд байгаа юм. CoinHub арилжааны бирж дээр 11:50 минутын байдлаар IHC койн 0.20810 мөнгө байна.
М.Ариунаа