Нийслэлээс 9335 мал тууж гаргаж, 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ

Нийслэлээс 9335 мал тууж гаргаж, 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах чиглэлд 10 байгууллагын 840 албан хаагч 143 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 9335 мал гаргаад байна. Мөн 48 мэдэгдэх хуудас, 248 албан мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ. Цаашид хориглосон бүсэд мал орж ирэхээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой мэдээлэл, анхааруулгыг иргэд, олон нийтэд хүргэх, малын эзэнд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэврийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.