ФОТО: Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар суманд үзэсгэлэн гарчээ

ФОТО: Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар суманд үзэсгэлэн гарчээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойн хүрээнд Сүхбаатар сумын Орон нутаг судлах танхим, аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтран "Жанжны бахархал" үзэсгэлэн дэглэжээ.

Үзэсгэлэнд зургаан төрлийн 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ганцхан музей байдаг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бий. Уг музейг жилд 1000 орчим хүн үзэж сонирхдог бөгөөд ихэнх нь гаднын аялагч, жуулчид байдаг аж. "Жанжны бахархал" үзэсгэлэн энэ сарын 9-ний өдрийг хүртэл нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх юм.

ФОТО: