Маргаашаас эхлэн нийтийн тээврийн "Ч:63" чиглэлийг богино эргэлтээр явуулна

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн "Ч:63" чиглэлийг богино эргэлтээр явуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян Монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийн автобус богино эргэлтээр иргэдэд үйлчлэхээр боллоо.

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн уг шийдвэрийг гаргажээ.

Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчлэх аж.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

35 минутын өмнө