СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Харгалзах хүнгүй үлдсэн хоёр бага насны хүүхэд УГААРТАЖ нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Харгалзах хүнгүй үлдсэн хоёр бага насны хүүхэд УГААРТАЖ нас баржээ

Энэ нэгдүгээр сарын 29-ний өдөр /2023.01.29/ Баян-Өлгий аймагт бага насны хүүхдүүд угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, нэг айлын 4-6 насны хоёр хүүхэд харгалзах хүнгүйгээр үлдсэн бөгөөд хэрэг гардаг өдөр гэрт нь цоожилж, гал түлэн үлдээсэн байжээ. Улмаар хүүхдүүд угаартаж нас барсан аж. Иймд иргэд бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэйг албаныхан анхааруулж байна.