Хотын дарга Д.Сумъяабазарын бие өвдөж "Гранд Мед" эмнэлэгт мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлж байна. Зарим иргэдийн мэдээлж буйгаар тэрбээр хальтирч унаж, бэртсэн байх магадлалтай аж. Харин үүнийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас үгүйсгэж "Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 02 сарын 01 -нд мэс засалд орсон. Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэжээ.
