Сонгинохайрхан дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн ахлах, дунд бүлгийн 40 хүүхэд 9 асран хамгаалагчтайгаар Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлэн, “Шороон бумбагарын цагаан бар, бунхны хамгаалагч домгийн амьтан зурах” уран зургийн хөтөлбөрт хамрагдлаа.
Ингэхдээ хүүхдүүд XIII зууны үеийн хаад, хатад, баатруудын хувцас хэрэгслээр гоёсон байна. Энэхүү хувцас хэрэгслийг тус цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдийн хамт урлажээ.
Тус цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 26 хүртэл их эзэн Чингис хааны тухай хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон мэдлэг олгох хоёр сарын төсөлт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн аж. Төсөлт үйл ажиллагааны явцад багш нар эцэг эхчүүдтэй хамтран хүүхдүүддээ зориулан XIII зууны үеийн дээл, малгай, хувцас хэрэгслийг мод, ноос, даавуу болон гарын доорх бусад туслах материалуудыг ашиглан урлажээ. Тухайлбал, баатруудын малгайг монгол хонины ноосоор, хатдын богтог малгайг сонины цаасаар сүлжиж хийсэн аж.
ФОТО: