ИРГЭД: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ /LIVE/

ИРГЭД: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ /LIVE/

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна.

Иргэн н.Хажидмаа "Эрдэнэс тавантолгой" ХК 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баярын өмнөөс иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт бид уулзсан. Гэтэл Эрдэнэс таван толгойд шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул олгох боломжгүй гэсэн хариулт өгсөн. Иймд бид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ.

Мөн бид өчигдөр /2023.02.02/ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзах үеэр "Хятадаас авсан зээлээ хаахад "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг зарцуулна" гэсэн. Өнөөдөр Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу, санхүүгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Гэтэл төр харьяа орны зээлийг барагдуулахыг төр нэгдүгээрт тавив. Ойр тойрны хүнээ хөдөөлүүлэх мөнгөгүй иргэдээ бод. Бид 125 сая төгрөг нэхээгүй. Ноогдол ашгаа авах боломжтой эсэхийг ЗГ-аас асууж байгаа юм. Ноогдол ашиг хэрэггүй гэж байгаа ХҮН нам зэрэг хүмүүсийн нэрсийг бүртгэж аваад мөнгийг нь төсөвт хий. "Эрдэнэс тавантолгой" ХК ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгалгүй Монгол Улсын хүн бүрд тэгш хэлбэрээр олгох ёстой" гэлээ.

ҮЗЭХ: