Иргэн С.Бат: Хакухо аваргын нэр холбогдсон “World plus” койныг шалгаж өгөхийг хүсэж байна

Иргэн С.Бат: Хакухо аваргын нэр холбогдсон “World plus” койныг шалгаж өгөхийг хүсэж байна

Хакухо М.Даваажаргалын нэрэнд итгэж “World plus” койн авсан гэх иргэд зууны мэдээ төвд мэдээлэл өглөө. 

Иргэн С.Бат, “World plus” койн нь 2021 оны 11-12 сарын үед гарсан. Тус койн нь нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн юм. Койн гаргасан компани нь “World Plus Digital” гэх Хакухо М.Даваажаргал, Японы парламентын гишүүн асан залуу, Эрдэнэбаяр нарын эзэмшлийн компаний гаргасан койн юм.

Энэ койн нь бусад койноос асар их ялгаатай. Бусад койн бол өсвөл чиний аз, алдвал чиний азгүй нь гэдэг маш энгийн дүрэмтэй. Харин “World plus” койн нь чи худалдаж ав, өсөх, өсөхгүй гэх яриа байхгүй. Бид чамаас тодорхой хугацааны дараа буцааж худалдаж авна. Жилийн дараа 24 хувийн өгөөжтэй худалдаж авах амлалтыг өгсөн.

Амлалтын дагуу 2022 оны гуравдугаар сараас худалдаж  авахаар байсан ч худалдаж авахгүйгээр хойшлуулах асуудал үүссэн. Үүссэн асуудлын араас захирал Эрдэнэбаяр гэдэг хүнтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард уулзахад зургаадугаар сараас худалдаж авах талаар хэлсэн. Гэтэл худалдан авалтаа хийхгүйгээр барахгүй түрээсэлж байсан оффисоо хаагаад, цахим хуудсаа устгаад алга болсон. Хакухо аварга болон Японы парламентын гишүүн гэх хоёр хүн компанийн нэрээс өөрсдийнхөө нэрийг хассан байсан. Уг асуудал дээр Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ байгууллагын эцсийн өмчлөгчдийг олж өгнө үү. Нэр бүхий шалгаж буй дөрвөн койн дээр уг World plus койныг оруулж өгөхийг хүсэж байна” гэлээ.