“Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно”

“Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно”

Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулжээ.

Тодруулбал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд /2023.02.16/ шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.