Францчуудын хийсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино Олон улсын кино наадамд тэргүүлжээ

Францчуудын хийсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино Олон улсын кино наадамд тэргүүлжээ

Францын кино найруулагч, гэрэл зурагчин Хамид Сардар байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран "Монгол-Баавгайн хөндий "Mongolie La Vallée des Ours" баримтат кино бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус кино нь Олон улсын “Fipadoc” кино наадамд тэргүүлжээ.

Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” кино нь Монголын хойд нутгийн хөвч тайга, ан амьтад, нутгийн иргэдийн зан заншил, ахуй амьдралыг харуулжээ. Тус киног хийх гэж киноны багийнхан хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж хамт ажиллаж амьдарсан байна.

Хөвсгөлийн Улаан тайгын хамгаалагч Ж.Төмөрсүх энэ тухай ярихдаа "Биднийг л гайхаж байх шиг байсан. Хамид "Гайхалтай байгалийг үүзэж, гайхалтай хүмүүстэй танилцлаа. Монголчуудыг байгальдаа, амьтаддаа ийм хайртай гэж бодоогүй" хэмээн талархаж байжээ. Нийт таван улсын байгаль хамгаалагчдын тухай хийсэн кинонуудаас Монголд хийсэн тэдний баримтад кино ийнхүү тэрүүлэв. Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар-Афхами нь Монгол орны нүүдэлчин соёл ахуйг дэлхий нийтэд таниулах зорилгоор манай улсад тогтмол ирж ажиллаж байгаа юм байна. Түүний намтарт Харвардын Их Сургуульд Санскрит, Төвд судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан судлаач. Түүний зургууд National Geographic Adventure, Le Figaro, Paris Match зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг байна. Өмнөн хийсэн “Цаа бугын хүмүүс” баримтат кино нь Канадын кино наадмаас “Соёлын шилдэг кино”-ны шагналыг хүртэж байсан" гэжээ.