ИРГЭД: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь ард түмний өмч болгохыг шаардаж байна

ИРГЭД: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь ард түмний өмч болгохыг шаардаж байна

Нүүрсний хулгайн хэргээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нөөс /2022.12.04/ Чингисийн талбай дээр жагсаал хийсэн залуучууд өнөөдөр /2023.02.06/ мэдэгдэл хийлээ.

Тухайлбал, нүүрсний хулгайн хэргээр жагсаж байсан залуучууд хулгайг зогсоохын тулд “Эрдэнэс таван толгой”-г 100 хувь ард түмэнд өмчлүүлэх нь зөв гэж үзэж байна. Үүний дагуу иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа ажээ. Тухайн иргэд мэдэгдэлдээ “Төрийн өмчид байгаа учир хулгай гарсаар байна. . Байгалийн баялаг нь ард түмний өмч учир буцааж авъя. Эрдэнэс Тавантолгой бол ард түмний өмч, өмчийг эзэнд нь буцааж өг” гэх шаардлагыг тавьж байна.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө