"Койнтой холбоотой сэрэмжлүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооноос 30-40 удаа иргэд олон нийтэд хүргэж байсан" гэв

"Койнтой холбоотой сэрэмжлүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооноос 30-40 удаа иргэд олон нийтэд хүргэж байсан" гэв

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос койн, крипто валюттэй холбоотой мэдээлэл хийлээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх газраас "Монгол Улс анх 2022 оны 12 дугаар 17-ны өдөр иртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэхдээ энэ хууль нь койн зэргийг зохицуулсан хууль биш. Харин үйлчилгээ үзүүлэгчийг шалгах тухай хууль юм. Тиймээс СЗХ-ноос эрсдэлтэй гэдгийг байнга сануулсаар ирсэн. Бараг 30-40 удаа сэрэмжлүүлгийг хүргэсэн. СЗХ-ноос шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийг хийсэн" гэлээ. 

Хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлсэн 64 хүн, хуулийн этгээдийн 40 нь СЗХ-нд бүртгүүлсэн байгаа аж. Харин бусад нь хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа бол зарим нь СЗХ-нд хандаагүй байгаа юм байна. Түүнчлэн хууль батлагдснаас хойш шинээр нэмж койн гараагүй талаар албаны хүн онцоллоо.  




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө