“Нийслэлийн 161 байршилд автомашины хөдөлгөөн зохицуулах ухаалаг систем байршуулсан. Гуравдугаар сардаа багтаж тээврийн хэрэгслийг цахимжуулна”

“Нийслэлийн 161 байршилд автомашины хөдөлгөөн зохицуулах ухаалаг систем байршуулсан. Гуравдугаар сардаа багтаж тээврийн хэрэгслийг цахимжуулна”

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд ирэх гуравдугаар сарын 01-нээс цахим үнэмлэх олгохоор болсон бөгөөд цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслийг тогтоож, дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа юм. Тэгвэл энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг "Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэх үндсэн бүлэг ажил байгаа.

2023-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл, төлөвлөгөөний ажлын хүрээнд зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, удирдлагын ухаалаг систем нь бүлэг ажлын хүрээнд хийгдэж байгаа. RFID уншигч буюу хэрхэн байршуулах вэ гэхээр өнөөдөр УБ хотод нийтдээ 650 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс өдөр тутамд оролцдог 400-500 мянган автомашин байна. Иймд автомашиныг бүртгэх, хөдөлгөөнийг зохицуулах энэхүү системийг УБ хотын 161 байршилд байршуулсан 95 хувийн гүйцэтгэлтэй өнөөдөр дуусаж байна.

Уншигчийг байршуулахтай холбогдуулан тээврийн хэрэгслийг цахимжуулж байгаа. Энэ ажлыг 2023 оны эхний улиралд багтаан хийнэ. Системийг дөрөвдүгээр сард бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө