Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох цогц ажилд 13 тэрбум төгрөг зарцуулна

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох цогц ажилд 13 тэрбум төгрөг зарцуулна

"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байгаа. 

Тэгвэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргажээ. Одоогоор 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байгаа аж. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан байна. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан гэдгийг албаныхан онцолж байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө