"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан"-аар НҮБ-ын Монгол дахь төлөөлөгч Эваристе Куасси-Комлан шагнагджээ.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгч Эваристе Куасси-Комланийг өнөөдөр /2023.02.07/ ЭМЯ-наас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Гэнэт дуудагдаад “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнууллаа. Манай НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажлыг ийнхүү өндрөөр үнэлж, урам хайрласанд чин сэтгэлээсээ талархаж байна.Бид улам хичээх болно” хэмээжээ.
Гэнэт дуудагдаад ... тэгсэн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнууллаа. Манай НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажлыг ийнхүү өндрөөр үнэлж, урам хайрласанд чин сэтгэлээсээ талархаж байна.Бид улам хичээх болно. @UNICEF_Mongolia хамт олон, багаараа их бахархаж бна. pic.twitter.com/QwOnlSRPgB
— Evariste Kouassi-Komlan (@UNICEFRepMN) February 7, 2023