Монгол Улс Турк болон Сири рүү 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг явуулахаар боллоо

Монгол Улс Турк болон Сири рүү 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг явуулахаар боллоо

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа Туркийн Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Япон Улс гамшгаас аврах баг илгээх шийдвэр гаргасан. 

Улмаар манай улс Турк, Сири рүү аврах баг илгээх эсэх асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Харин яг одоо Шадар сайд С.Амарсайхан нар хуралдаж, дээрх улс орнуудад аврах баг илгээх эсэх талаар эхний байдлаар хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Турк Улсад дэмжлэг үзүүлэхээр 35 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний аврах баг болон нэн шаардлагатай эд материалын тусламж илгээх шийдвэр гаргалаа. Сири Улсад мөн хүмүүнлэгийн тусамж үзүүлэх юм.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө