ГХЯ: Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй

ГХЯ: Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй

БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр /2023.02.07/ өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн бөгөөд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан байна.

Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй байгаа аж. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд  150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө