ШУУРХАЙ: Туркийн газар хөдлөлтийн голомт руу Монголын аврах багийг шууд нислэгээр хүргэх асуудлыг ЗГ-ын хурлаар ярьж байна

ШУУРХАЙ: Туркийн газар хөдлөлтийн голомт руу Монголын аврах багийг шууд нислэгээр хүргэх асуудлыг ЗГ-ын хурлаар ярьж байна

Засгийн газрын ээлжит бус хурал яг одоо төрийн ордонд болж байна. Тус хурлаар газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган хүн амиа алдаад байгаа Турк, Сири улс руу Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлж, аврах баг илгээх асуудлыг ярилцаж байгаа юм.

Тэгвэл тус хурлаар Турк, Сири улс руу 2 тэрбум орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлж, Туркийн газар хөдлөлтийн голомт руу шууд нислэг хийж, аврах багаа илгээх асуудлыг ярилцаж байгаа аж. Харин Туркт газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгаа тул нөхцөл байдлыг тандаж, ойрын хугацаанд аврах багаа МИАТ компани хүргэх ажээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө