ТУРКИЙН ЭЛЧИН: Газар хөдлөлтийн гамшгийг даван туулахад 35 хүнтэй аврах багаа Турк Улс руу илгээж байгаад Монгол Улсын ЗГ-т талархлаа илэрхийлье

ТУРКИЙН ЭЛЧИН: Газар хөдлөлтийн гамшгийг даван туулахад 35 хүнтэй аврах багаа Турк Улс руу илгээж байгаад Монгол Улсын ЗГ-т талархлаа илэрхийлье

Засгийн газрын ээлжит бус хурал яг одоо төрийн ордонд болж байна. Тус хурлаар газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган хүн амиа алдаад байгаа Турк, Сири улс руу Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлж, аврах баг илгээх асуудлыг ярилцаж байгаа юм. 

Тэгвэл манай улсад суугаа Туркийн элчин сайдын яамнаас, “Монгол Улсын Засгийн газраас Турк Улсад болсон газар хөдлөлтийн гамшгийг даван туулахад туслах зорилготойгоор 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах багийг Турк Улсруу илгээх шийдвэр гаргалаа. Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам үнэтэй дэмжлэг үзүүлж, эв нэгдлээ идэрхийлсэн Монгол Улсын Засгийн газарт гүн талархлаа илэрхийлье” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө