ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг өнөөдөр өглөө 04:34 цагт Турк улсыг зорьсон.
Эрэн хайх, аврах багт Онцгой байдлын ерөнхий газар болон Зэвсэгт хүчний жанжин штабын 35 алба хаагч, аврагчид болон хоёр нохой багтаж байгаа юм. Мөн тэднийг тээвэрлэж яваа онгоцоор гамшигт өртсөн иргэдэд тусламж болгон 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг мөн илгээж байгаа юм. Тэгвэл аврах баг болон тусламжийг эд зүйлсийг тээвэрлэн Монголиан Эйрвэйз Карго компанийн А320-200 агаарын хөлөг "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улсыг зорьсон юм байна.