НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно

НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно

НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/ “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно.

Энэхүү форумыг угтаж БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА  хамтран “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх - Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурал хийв. 

ШУТ хурлын үеэр тавьж байгаа илтгэлүүд дараах сэдвүүдийг хөндөжээ.

  • Агаар бохирдуулах эх үүсвэр улирал бүр өөр, зөвхөн гэр хороололд нүүрс шатааснаас биш, агаарын бохирдол зөвхөн өвлийн улиралд биш.
  • Сайжруулсан түлшний өмнөх ба дараах үеийн эх, хүүхдийн эрүүл мэнд: Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөв.
  • Агаарын бохирдол байгаль орчиндоо яаж нөлөөлөв.
  • Агаарын бохирдол хувийн хэвшил, өрхийн амьжиргаанд ямар хохирол учруулав.
  • Сургууль, цэцэрлэгийн доторх агаарын чанар ямар байна вэ, барилгын материалаас ялгарч байгаа дэгдэмхий органик нэгдэл ямар түвшинд байна, эрсдэлтэй эсэх.
  • Агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах хандлага, дадал зуршлыг яаж бий болгох уу.
  • Бидний шийдэл, технологи хөрсөн дээр, бодитоор бууж байна уу сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Хуралд БОАЖЯ-ны , Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх болон 180 гаруй төлөөлөгчид танхимаар, 40 гаруй төлөөлөгчид цахимаар оролцжээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө