Турк, Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга нурж, амиа алдагсдын тоо өссөөр байгаа юм. Иймд Турк улсын хэмжээнд хоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндэсний гашуудал зарласан. Мөн ирэх 3 сарын хугацаанд гамшгаас хамгаалах онцгой байдлын дэглэмд шилжсэнийг тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдлээ.
Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яам энэ баасан гараг /2023. эмгэнэлийн дэвтэр нээхээр болжээ. Ингэснээр Турк болон Монголын иргэд тухайн өдрийн 09:30- 12:30 болон 14:00-17:00 цагуудад ЭСЯ-нд ирж эмгэнэл илэрхийлэх боломжтой.