Энэ сарын 21-ны өдөр тэмдэглэх "Сар шинийн баяр"-ын өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаарх саналыг Тээврийн цагдаагийн албанаас холбогдох албаныхан саналаа боловсруулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм байна. Уг саналыг хотын дарга дэмжвэл захирамж гарч, ирэх амралтын өдрүүдэд шийдвэр хэрэгжих ажээ.
