Монголоос Турк Улсыг зорьсон эрэн хайх, аврах баг ажилттай газардаж, гамшгийн голомт руу явахаар бэлтгэж байна

Монголоос Турк Улсыг зорьсон эрэн хайх, аврах баг ажилттай газардаж, гамшгийн голомт руу явахаар бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газраас Турк болон Сири Улс руу аврах ажиллагаанд оролцохоор илгээж буй 35 хүний бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөө өглөө /2023.02.08/-ний 04:34 цагт Турк улс руу ниссэн.

Тэгвэл аврах баг зорьсон газраа саадгүй хүрч Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Тэд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалаа ачаалах ажлыг хийж байна. Халуун сэтгэл өвөрлөн эх орныхоо захиас даалгаварыг биелүүлэхээр үүрэг аван мордсон зоригт хөвгүүд, охиддоо амжилт хүсэхийн хамт, тэднийг зорьсон газарт нь саадгүй тээвэрлэн хүргэсэн “Mongolian Airways” компанийн хамт олонд халуун сэтгэлт ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантэп хотод буугаад байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө