Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг Газенто олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан байна. Улмаар ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал н.Ууганбаяр Монгол Улсын Засгийн газраас илгээсэн хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан байна.
