Турк, Сирийн газар нутаг хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, олон зуун хүн нуранги дор дарагдаад буй. Иймд Монгол Улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Турк улсыг зориод байгаа юм.
Тэгвэл монголоос очсон аврах баг хоёр хүүхэд, нэг том хүнийг аврах хамгаалаад байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, "Манай улсын аврах баг Хатая мужид ажиллаж байна. 2 хүүхэд, 1 том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ. Аврах багийн баатарлаг залуусдаа амжилт хүсье" гэжээ.
Манай улсын аврах баг Хатая мужид ажиллаж байна. ??
— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) February 9, 2023
2 хүүхэд, 1 том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ.
Аврах багийн баатарлаг залуусдаа амжилт хүсье. ??