Станцын зууханд гарсан галыг алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа

Станцын зууханд гарсан галыг алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Улмаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраажээ. Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн  байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө