Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023 хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч эхэллээ.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу зээл олгох хүсэлт авч эхэлжээ.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө,
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил,
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1-2 хүртэл сар
- Зээлийн хүү: 3 хувь (жилийн)
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.