БНСУ-руу аялах виз татгалзахад паспортын арын хуудсан дээр улаан өнгөтэй он сар мөн тоо дардаг болжээ.
Виз олгохоос татгалзсан шалтгааны тайлбар:
- Паспортын хүчинтэй хугацаа дууссан
- Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1(хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
- Өмнө нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан.
- Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй.
- БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцөлийг хангаагүй.
- A) Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _жилээр хаасан). b) Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй. c) Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй . d) Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
- Зорчих зорилго тодорхойгүй байсан.
- Төлбөрийн чадвар зэрэг нь визийн хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй.(Хууль бусаар оршин суух , ажиллах магадлал өндөр)
- A) Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
- Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй
- Бусад a) Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр паспортаа буцааж авсан.
Мөн Солонгосоос гарахад штамп дарахаа больсон бөгөөд виз нь дээр хоёр цэнхэр тамга дардаг байсан ба одоо тамга дарахаа больсон аж.