БНХАУ-ын зах зээл дээр ажиллах тур компаниудын нэгдсэн уулзалт боллоо. Тус уулзалтаар БНХАУ-с жуулчин авах нэгдсэн бодлого төлөвлөлтийг хэрхэн бий болгож ажиллах талаар оролцогч компаниуд саналаа хэлж зохион байгуулалтад орлоо.
Уулзалтаар,
- Визний шуурхай олголтын асуудалд
- Онгоцны үйлчилгээний үнийн бодлогын асуудал
- Нэгдсэн найрамдалт аялал жуулчлалын коридорыг санаачлан хөгжүүлэх асуудал
- Хил орчим үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх
- Нэг цонхны мэдээлэлт үйлчилгээ
- Хүний нөөцийн хүртээмжийн асуудал
- Шилдэг 4-5 маршрутыг бий болгож түүнийг нэг цонхоор танилцуулах
- Монголд бизнес форум B2B FAN аяллыг зохион байгуулах
гэх мэт олон ажлуудыг хэлэлцлээ.