ФОТО: Туркт очсон Монголын аврах баг таван хүнийг эсэн мэнд олж, нурангид дарагдсан 12 иргэний цогцсыг гаргажээ

ФОТО: Туркт очсон Монголын аврах баг таван хүнийг эсэн мэнд олж, нурангид дарагдсан 12 иргэний цогцсыг гаргажээ

БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохоор Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийнхан мөрч хоёр нохойн хамтаар таван хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт найман хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/  цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад өглөө. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майхнаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ФОТО:




Өнөөдөр могой өдөр

50 минутын өмнө