Л.Янжмаа нь ажлын байран дээрээ согтуурсан нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хүүхдийн секторын даргаар буцаан томиллоо гэв

Л.Янжмаа нь ажлын байран дээрээ согтуурсан нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хүүхдийн секторын даргаар буцаан томиллоо гэв

УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг эгүүлэн ажилд томилсонтой холбоотойгоор УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос дараах тайлбарыг хийжээ.

Л.Янжмаа нь ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсний дагуу шуурхай очиж шалгахад ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан юм.

Хууль хяналтын байгууллагаас буруутай нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж Л.Янжмааг эгүүлэн ажилд нь томилохоор шийдвэрлэсэн болно гэв.




Өнөөдөр могой өдөр

42 минутын өмнө