Халхголд гарсан түймрийн улмаас Нөмрөгийн ДЦГ-т нутагшдаг тас, халиун буга, зараа зэрэг 52 амьтан шатжээ

Халхголд гарсан түймрийн улмаас Нөмрөгийн ДЦГ-т нутагшдаг тас, халиун буга, зараа зэрэг 52 амьтан шатжээ

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан ой хээрийн түймрийн улмаас нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын урьдчилсан мэдээгээр 447.0 мянган га орчим талбай шатаж, гурван тэрбум 463 сая 803 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

 Ой бүхий газар бэлчээр ургамалд учирсан хохирол:

Нөмрөгийн ДЦГ-ын хэмжээнд ой бүхий газар болон бэлчээр ургамлын нийт түймэрт шатсан талбай 447.0 мянган га орчим талбай шатаж 140.0 мянга орчим га талбай үлдсэн болохыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн зайнаас тандан судлалын хэлтэсээс гаргасан зурагт үндэслэн гаргалаа.

ЗГ-ын 2013 оны 106 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”, 2018 оны 182 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ээг үндэслэн нийт талбайг бэлчээрт тооцон бодоход 3 463 803 000 /Гурван тэрбум дөрвөн зуун жаран гурван сая, найман зуун гурван мянган/ төгрөгийн хохирол учирсан байна.

Амьтны аймагт учирсан хохирол:

Түймэр унтраах үед болон түймрийн дараах өдрүүдэд Нөмрөгийн ДЦГ-ын  хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар тухайн шатсан газар оронд 6 удаагийн хохирол тогтоох бүлэг үүрэг гүйцэтгэж ажиглалт судалгаа явуулсан хээрийн түймэрт шатсан амьтан амьтдыг гэрэл зургаар баримтжуулан хохирлыг гаргажээ. Амьтдын хохирлыг Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолын 1-р хавсралтанд заагдсан  “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-гээр тооцсон болно.