Хөвсгөл нуураас 34.7 тонн түлшийг татан гаргаагүй бол "нэг дүүргийн хэмжээтэй цэнгэг ус"-ыг бохирдуулах байсныг эрдэмтэд тогтоожээ

Хөвсгөл нуураас 34.7 тонн түлшийг татан гаргаагүй бол "нэг дүүргийн хэмжээтэй цэнгэг ус"-ыг бохирдуулах байсныг эрдэмтэд тогтоожээ

Хөвсгөл нуураас 34.7 тонн түлшийг татан гаргаагүй бол Улаанбаатар хотын Баянгол дүүргийн хэмжээний газрыг хамарсан цэнгэг усыг бохирдуулах байсныг америкийн эрдэмтэд тогтоожээ.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж буй. 

Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад,  Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Татан гаргах ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх  инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгааанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргав.

Татан гаргасан эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулж, нуурын  бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулжээ.