Баян-Өлгий аймаг 300 ширхэг мотоцикл, “Land-Cruiser 200” автомашин авахаар 1.2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Баян-Өлгий аймаг 300 ширхэг мотоцикл, “Land-Cruiser 200” автомашин авахаар 1.2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг тендер шалгаруулалтаар сумдын удирдлагыг унаагаар хангах буюу аймгийн засаг даргын Тамгын газарт “Land-Cruiser 200” маркийн автомашин мөн 13 суманд 300 гаруй мотоцикл авах аж.

Тодруулбал, Өлгий, Бугат,Сагсай, Буянт, Алтай, Дэлүүн, Булган, Баяннуур, Алтанцөгц, Толбо, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумдад 300 мотоциклийг нийт 870 сая төгрөгөөр, аймгийн засаг даргын тамгын газарт “Land-Cruiser 200” маркийн автомашиныг 180 сая төгрөгөөр авахаар болсон байна.

Мөн аймгийн тамгын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 79.7 сая төгрөгөөр авахаар тендерийн материалд дурджээ.