Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" багт байрлах "Баян" шувууны аж ахуйд өчигдөр их хэмжээний гал гарч, гурван агуулах, нэг оффисын барилга шатсан. Тэгвэл уг түймрийн улмаас “Баян” өндөгний үйлдвэрийн өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртжээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан “Баян” өндөгний үйлдвэрээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, ажилтан, алба хаагч та бүхэнд талархаж, цаашид хамтран ажиллахыг хүсэж байна. Бид та бүхний итгэлийг алдахгүйгээр үйл ажиллагаа, хүчин чадлаа өмнөх хэмжээнд богино хугацаанд хүргэхээр ажиллаж байна” гэжээ.