АН-аас УИХ-д сонгогдсон 42 хүн дотор С.Баярцогтын “Гранд монгол” жин дарж,  Н.Ганибалын “Нэг монгол”, Л.Гантөмөрийн хүмүүс удаалж, Х.Баттулгын нөлөө буурчээ

АН-аас УИХ-д сонгогдсон 42 хүн дотор С.Баярцогтын “Гранд монгол” жин дарж, Н.Ганибалын “Нэг монгол”, Л.Гантөмөрийн хүмүүс удаалж, Х.Баттулгын нөлөө буурчээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрөгч Баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр дөрвөн суудал аваад байна. 

Сүүлийн найман жилийн хугацаанд парламентад 10 орчим суудал авч ирсэн АН-ын хувьд бол УИХ-ын 42 гишүүнтэй болж байгаа нь том амжилт гэж болно. Мөн АН-ыг Засгийн газарт хамтарч ажиллаач гэсэн саналыг МАН-аас өнөөдөр /2024.07.01/ албан ёсоор тавих бололтой. Иймд Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд дарга, АН-ын бүлгийн дарга, тус намын дарга хэн байх бол гэсэн олон асуулт анхаарал татаж байна. 

-ГРАНД МОНГОЛ, НЭГ МОНГОЛ, НАМЫН ДАРГЫН ХҮМҮҮС ГЭСЭН ГУРВАН БҮЛЭГ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГТ ЖИН ДАРАХ БОЛЖЭЭ-

Үнэндээ АН-аас нэр дэвшиж, тус намын жагсаалтад бичигдэн УИХ-д сонгогдсон 42 хүн тус намын аль фракцад хамаарахаас их зүйл шалтгаална. Учир нь парламентын гишүүн болоод буй 42 хүний ихэнх нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Хөх туг” фракцынх байж магадгүй тул түүнийг АН-ын бүх албан тушаалыг “тэр хамах нь” гэсэн зарим иргэдийн болгоомжлол байгаа юм. Тэгвэл АН-аас УИХ-д сонгогдоод буй 42 хүмүүсээс ердөө 6-8 хүн нь л Х.Баттулга “Хөх туг” фракцад хамаарч тэрээр УИХ дахь АН-ын бүлэгт жин дарахгүй байх төлөвтэй байна.

Учир нь АН-аас УИХ-д сонгогдоод буй 42 хүмүүс Намын дарга Л.Гантөмөрийн фракц, Н.Ганибалын толгойлдог “Нэг монгол” фракц, С.Баярцогтын удирддаг “Гранд монгол” фракц, Х.Баттулгын “Хөх туг” фракц, 1980 оны залуусын “Морьтон” гэсэн таван фракцад хамаарч байна. Тодруулбал: 

Намын дарга /Л.Гантөмөр/-ын фракцад 

  1. Л.Гантөмөр /жагсаалтын 1 дүгээрт бичигдсэн/
  2. С.Цэнгүүн /жагсаалтын 4 дүгээрт бичигдсэн/
  3. Ж.Баясгалан /жагсаалтын 7 дугаарт бичигдсэн/
  4. Г.Очирбат /жагсаалтын 13 дугаарт бичигдсэн/
  5. А.Ганбаатар /жагсаалтын 15 дугаарт бичигдсэн/
  6. Ц.Мөнхтуяа /жагсаалтын 16 дугаарт бичигдсэн/
  7. Г.Ганбаатар /Говийн бүсээс УИХ-д сонгогдсон/
  8. Ч.Лодойсамбуу /Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон/

Н.Ганибалын удирддаг “Нэг монгол” фракцын гишүүд

  1. С.Одонтуяа /жагсаалтын 2 дугаарт бичигдсэн/
  2. Х.Тэмүүжин /жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн/
  3. Э.Одбаяр /жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн/
  4. П.Батчимэг /жагсаалтын 12 дугаарт бичигдсэн/
  5. Б.Жаргалан /жагсаалтын 14 дугаарт бичигдсэн/
  6. О.Цогтгэрэл /Баруун бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  7. О.Амгаланбаатар /Баруун бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  8. Ц.Туваан /Төвийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/

С.Баярцогтын удирддаг “Гранд монгол” фракцын гишүүд

  1. Ж.Батсуурь  /жагсаалтын 3 дугаарт бичигдсэн/
  2. Ж.Баярмаа /жагсаалтын 6 дугаарт бичигдсэн/
  3. Д.Энхтуяа /жагсаалтын 8 дугаарт бичигдсэн/
  4. Б.Пунсалмаа /жагсаалтын 10 дугаарт бичигдсэн/
  5. П.Мөнхтулга /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  6. Д.Ганбат /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  7. Д.Батбаяр /Төвийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  8. Р.Сэддорж /Говийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  9. Р.Эрдэнэбүрэн /Говийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  10. Х.Болормаа /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон/

Х.Баттулгын “Хөх туг” фракцын гишүүд 

  1. Ө.Шижир /жагсаалтын 2 дугаарт бичигдсэн/
  2. С.Ганбаатар /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  3. Д.Жаргалсайхан /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  4. Х.Баттулга /Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвшиж сонгогдсон/
  5. Л.Мөнхбаясгалан /Говийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  6. Ц.Мөнхбат /Говийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  7. Н.Алтанхуяг /Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон/

1980 оны залуусын “Морьтон” фракц 

  1. Ц.Баатархүү /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон/
  2. С.Эрдэнэболд /Төвийн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  3. О.Алтангэрэл /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  4. Г.Хосбаяр /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/

Фракцгүй, армаг тармаг хэд

  1. Д.Цогтбаатар /Хангайн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  2. Б.Түвшин /Баруун бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  3. Б.Бейсен /Баян-Өлгий аймагт нэр дэвшиж сонгогдсон/
  4. Ш.Бямбасүрэн /Зүүн бүсэд нэр дэвшиж сонгогдсон/
  5. Б.Пүрэвдорж /Баруун бүсэд нэр дэвшиж сонгогдсон/

-Ц.БААТАРХҮҮ, О.АЛТАНГЭРЭЛ НАР УИХ-Д СОНГОГДООД “МОРЬТОН” ФРАКЦАА АМИЛУУЛЖЭЭ-

Л.Гантөмөр АН-ын жагсаалтад өөрийн хүмүүсээ түлхүү оруулсан бололтой. Энэ ч утгаараа “намын даргын хүн” гэх тодотголтой АН-аас УИХ-д сонгогдсон хүмүүсийн ихэнх нь тус намын жагсаалтаар парламентад ирж буй хүмүүс бүрдүүлж байна. АН-ын доторх “Нэг монгол” фракцыг УИХ-ын гишүүн Н.Ганибал удирддаг ба тэрээр Зүүн бүсэд нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодоод байгаа юм. Иймд түүнийг залгамжил Ц.Туваан тус фракцыг удирдаж магадгүй юм. Харин сонгуулийн өмнөх хэсэг хугацаанд “Нэг монгол” фракцын үйл ажиллагаанд оролцож явсан Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар парламентын гишүүн болоод “Морьтон” клубээ идэвхжүүлж, парламент дахь фракц болохоор өчигдөр /2024.06.30/ орой хуралдсан аж. АН-ын 1980 онд төрсөн залуусаас бүрдсэн "Морьтон" клуб нь фракц болж өнгөжвөл найман гишүүнтэй ч болох боломжтой аж. 

Тэд тус гэрэл зургийг нийтэлжээ

Харин С.Баярцогт нарын “Нэг монгол” фракц УИХ дахь бүлэгтээ жин дарах бололтой. Энэхүү фракцыг АН-ын Од, Олуулаа, Ардчилсан хүчний холбоо зэрэг  клубүүд бүрдүүлдэг байна. Мөн Зүүн бүсээс сонгогдсон Ш.Бямбасүрэнг нэр дэвшихэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн тусламж өндөр байсан тул тэрээр “Гранд монгол” фракцад элсэж магадгүй аж. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор буюу УИХ-ын 1 дүгээр тойрогт нэр дэвшээд ялалт байгуулсан П.Мөнхтулга нь С.Баярцогттой худ ураг аж. Энэ утгаараа түүнийг С.Баярцогтын фракцын далд гишүүн гэж АН дотор ярьдаг байна.  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Хөх туг” фракцын ихэнх гишүүд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон нийт долоон гишүүдээс бүрдэж байгаа аж.