Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 18 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 18 градус дулаан байна

Өнөөдөр /2026.09.04/ төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Идэр Тэс голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.  Улаанбаатарт үүл багасна. Үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө