Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох тогтоолыг Өмнөговь сум гаргаж, БНХАУ-ын Элчин сайдын яаманд захидал илгээжээ

Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох тогтоолыг Өмнөговь сум гаргаж, БНХАУ-ын Элчин сайдын яаманд захидал илгээжээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дамнан баригдахаар төлөвлөөд байсан. Гэсэн энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Тэгвэл тус усан цахилгаан станцыг барих ажлыг зогсоох тухай Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан байна. 

Учир нь УЦС-ын усан сан бий болгох газар буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг дэвсгэрт амьдардаг 200 гаруй малчин өрхийн эрх зөрчигдөж байгаа тул ийнхүү эсэргүүцэж тогтоол гаргажээ. 

Харин энэ нь улс эх орны эсрэг үйлдэж байгаа эсэргүү үзэл. Усан цахилгаан станцтай болвол Монгол Улсад хэрэгтэй. 200 малчны эрх ашгаас илүүтэй, эх орны эрх ашиг чухал хэмээн олон нийт үзэж, Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагуудыг эсэргүүцэж эхэллээ. Мөн тус тогтоолын хавсралтад Хятадын Элчин сайдын яаманд захидал илгээх ажил хэрэгч санал гаргасан нь ч олны анхаарлыг татаж байна. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө