ШУУРХАЙ: А.Гансүх, М.Энх-Амгалан нарыг хэрэг наймаалцсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн үү

ШУУРХАЙ: А.Гансүх, М.Энх-Амгалан нарыг хэрэг наймаалцсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд авилга өгч, хэргээ хаалгасан байж болзошгүй гэх асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байж магадгүй байна.

Тодруулбал, А.Гансүх нь 2017 онд Шинэ төмөр замын гэх хэрэгт нэр холбогдож эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Түүний хэргийг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, яллагдагчаар татсан (хэргийн дугаар 201201000154) гэдэг. Гэтэл түүний хэргийг прокурорын шатанд хаасан байдаг.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн ноцтой баримт олдсон байж магадгүй байна. Тодруулбал, А.Гансүхэд холбогдох хэрэг Нийслэлийн прокурорт шилжсэн өдөр Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн эзэмшигч болсон байж магадгүй байгаа аж. Гэтэл “Нью даун таун” ХХК нь А.Гансүхийн дүү А.Ганболдын компани байж болзошгүй байгаа аж. Тиймээс үүнд авлига, ашиг сонирхол орсон байж магадгүй гэж үзэн АТГ-аас шалгаж байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.