Шүүхээс С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг С.Баярцогт нарынхтай нэгтгэн хэлэлцэхээр болжээ

Шүүхээс С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг С.Баярцогт нарынхтай нэгтгэн хэлэлцэхээр болжээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж байна.  

2020 оны долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон.

Тэгвэл С.Баяр нарт холбогдох хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр товлогдсон С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан байна.