Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичгийн теле хичээл заана

Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичгийн теле хичээл заана

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлэхээр болжээ. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Ерөнхийлөгчийн заах хичээлийн агуулгыг боловсруулсан байна. 

Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL/  болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулах юм. Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой аж.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн алба