Өчигдөр 211 хүн эрүүлжүүлэгджээ

Өчигдөр 211 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлчүүд өчигдрөөс /2020.12.14/ эхлэн өндөржүүлсэн  бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио суларснаар бүх төрлийн пиво, дарс худалдаалж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад 1534 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах 9,  гэр бүлийн хүчирхийлэл 166, согтуугаар машин жолоодсон 30, олон нийтийн газар танхайрах 92, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдсан 44 хэрэг тус, тус бүртгэгдсэн байна. Мөн Цагдаагийн газраас архи, согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөнтэй холбоотой согтуугаар машин жолоодсон иргэдийн тоо өсөж байгааг анхаарууллаа.